Сирийн Манбиж хотод аюулгүй байдлыг хангах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэр мэдэгджээ.

Эрдоган, Трамп нар утсаар ярихдаа Сирийн хойд нутагт аюулгүй бүс байгуулах тухай хоёр улсын цэргийн удирдах албан тушаалтнууд хоорондын яриа хэлэлцээг түргэвчлэхээр тохиролцсон байна.

Өнгөрсөн пүрэв гарагт Манбиж хотод халдлага үйлдсэн нь АНУ-ыг Сириэс цэргээ гаргахад саад учруулах зорилготой өдөөн хатгалга юм гэж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган мэдэгджээ. Уг халдлагын улмаас АНУ-ын цэргийн 4 албан хаагч амиа алдсан аж.

Хоёр улс Сири дэх “Лалын улс” террорист бүлэглэлийн үлдэгдлийг бүрэн устгаж, тэднийг дахин гарч ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар тохиролцсон байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Сирид аюулгүй бүс байгуулах санал гаргажээ. Туркийн хувьд уг саналыг дэмждэг билээ.

Сирийн хойд нутагт 32 км-ийн урттай аюулгүйн бүс байгуулах тухай АНУ-ын саналыг Эрдоган таатай хүлээн авч, “Турк тус аюулгүй бүсийг байгуулж, хянах болно” гэж онцлон тэмдэглэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua