Туркийн баруун хойд нутгаас эртний хот илрүүлжээ

peak.mn
11 сарын 21, 2018

Туркийн баруун хойд нутгийн Чанаккале мужаас 2700 жилийн өмнөх үед хамаарах эртний хот илрүүлсэн тухай тус мужийн их сургуулиас мягмар гарагт мэдээлэв.

Тус их сургуулийн Эртний түүхийн танхимын дарга Рейхан Корпегийн ахлан явуулсан малтлага ажлын багийнхан эртний түүхэн ном бичмэлд олон дурдагддаг “Лимнай” хотыг илрүүлсэн ажээ.

Р.Корпегийн мэдээлснээр, эртний “Лимнай” хотыг одоогийн Измир мужаас холгүй оршдог Ионоос ирсэн цагаачид байгуулж байсан аж.

Ромын эзэнт гүрний үед тус хот нь Галлиполи хойгийн хамгийн баян хотуудын нэг байжээ. “Энэ бүс нутгаас өөр олон эртний эд зүйлс олдоно хэмээн найдаж байна” гэж Р.Корпе нэмж хэлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Anadolu

Холбоотой сэдвүүд

турк хот

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.