50 гаруй жил шатаж байгаа Тамын хаалга гэх байгалийн хийн тогоог хаах гэж буйгаа Туркменистан улс мэдэгджээ.

Нийслэл Ашхабад хотоос хойш 260 км зайд Каракумын цөлд оршдог 60 м диаметртэй, 20 м гүн хэмжээтэй байгалийн хийн цооногийг 1971 онд анх Зөвлөлтийн инженерүүд олж нээсэн ч метаны хийг тархахаас сэргийлж санаатайгаар гал тавьсан гэдэг бөгөөд хэдэн долоо хоногийн дотор шатаад дуусчихна гэж бодож байсан ч түүнээс хойш нэг ч өдөр унтраагүй юм.

Тус бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна, мөн экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулж байна гэж үзэж уг тогоог унтраах арга замыг эрж хайж эхэлжээ.