Х.Оргил
11 сарын 22, 2019
Сураггүй алга болсон иргэнийг Онцгой байдлын газрын Эрэн хайх албаныхан зургаа дахь өдрөө эрэн хайж байна.
Иргэн Б нь энэ сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газраас алга болсон юм. Тухайн үед “Галлопер” загварын суудлын автомашинаар явж байтал машин нь эвдэрч хамт явсан У нь тусламж дуудахаар явж Б нь машинд үлджээ. Гэвч эргэж ирэхэд нь байгаагүй аж.
Ийнхүү дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, тус аймгийн Цээл сумын ерөнхий зориулалтын 10 хүн, ар гэрийн 15 хүн, нийт 42 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайж буй.
Өчигдрийн байдлаар 3 бүлэгт хуваагдан нэгдүгээр бүлэг “Ацын даваа” гэдэг газраас “Номтын-Ам” гэдэг газар хүртэл 5 км, хоёрдугаар бүлэг “Тээлийн гол” гэдэг газраас “Бригадын төв” хүртэл 7 км, гуравдугаар бүлэг “Бетон гүүр” гэдэг газраас “600-гийн талбай” гэдэг газар хүртэл 8 км, нийт 20 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Гэвч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 11:22-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.