Х.Оргил
11 сарын 25, 2019
Сураггүй алга болсон иргэнийг Онцгой байдлын газрын Эрэн хайх албаныхан 7 хоног хайсны эцэст эрлээ зогсоолоо. Эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр 11.24-ний өдрийн 17:12 цагт зогсоосон байна.
Иргэн Б нь энэ сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газраас алга болсон юм. Тухайн үед “Галлопер” загварын суудлын автомашинаар явж байтал машин нь эвдэрч хамт явсан У нь тусламж дуудахаар явж Б нь машинд үлджээ. Ингээд маргааш өдрийн 17 цагт эргэж ирэхэд нь байгаагүй аж.
Сураггүй алга болсон иргэнийг “Бетон гүүр” гэдэг газраас “Бэлхийн гарам”, “Хэцүүгийн даваа”, “Тээлийн-Адаг” гэдэг газар хүртэл нийт 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.