Туул голын сав газрын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сан, Туул голын сав газрын захиргаатай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Дэлхийн хамгийн бохирдолтой голын нэгээр нэрлэгдэж буй Туул гол дээр энэхүү судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сан, АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын эрдэмтэд хийх юм. Нэг жил зургаан сарын турш үргэлжлэх уг судалгаагаар Туул голын төлөв байдлыг үнэлэж, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүйн орчинд ийм ийм  үнэлгээтэй гарсан гэх мэдээллийг боловсруулах юм. 

Мөн тус төслийн багийнхан  үр дүнг нэгтгэж шийдвэр гаргах төвшинд хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Одоогоор Туул голын хамгийн бохирдолтой нь Төв цэвэрлэх байгууламжаас боловсруулагдсан ус голын эхтэй нийлж байгаа хэсэг гэдгийг өмнөх судалгаа харуудж байсан билээ. Гурван жилийн өмнө нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамгийн их бохирдолтой долоон голыг нэрлэсэн байдаг. Уг жагсаалтын тавдугаарт манай Туул гол бичигдэж байсан юм.