Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Их бага сонгины гарам” гэдэг газар Хэнтий аймгийн Баянхутаг сумын 56 настай иргэн “Туул” голыг явганаар гатлах гэж байгаад живжээ.

Дуудлагыг 06.25-ны өдрийн 15:39 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 6 дугаар сарын 27-ны өдрийн 06:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Ингээд тухайн өдрийн 10:02 цагт живсэн газраас урд зүгт 500 метрт усны мандал дээр гарч ирсэн байсныг олж цогцсыг Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өглөө гэж ОБЕГ мэдээллээ.



Санал болгох: Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн аргууд