Төв цэвэрлэх байгууламжид осол гарч дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Тухайн үед цагдаагийн алба хаагчид таниулах ажил хийж, цогцосны уутан дээр нэрийг нь бичсэн байна. Гэвч алдаа гарч хөдөөлүүлэхээр очиход цогцос солигдсон талаар ар гэрийн хүмүүс нь мэдүүлсэн аж.

Энэ хэргээс улбаалан ШШҮХ-нд Хяналт шалгалтын хэлтсээс дотоод аудит хийж эхэлсэн байна. Үүний дараа ажил үүрэгтээ хайнга хандсан албан хаагч нарт хариуцлага тооцох ажээ.