Нийслэлийн өмчийн харилцааны газраас "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх цайны газрыг сонгон шалгаруулж авахаар болжээ. Сонгон шалгаруулалтын урилгыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Сонгон шалгаруулалтын урилга

Огноо 2018 оны 8-р сарын 14

Сонгон шалгаруулалтын нэр: Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай

Сонгон шалгаруулалтын дугаар:48-ЕБС/ ЦГ-2018-08

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Сонгон шалгаруулалтад оролцогчдоос Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг /Аж ахуйн нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1. Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

-Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь “ Үдийн цай” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

-Санхүүгийн тайлан / 2018 оны хагас жилийн тайлан /

-Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт

2. Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг ирүүлэх

3. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо

4. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт , бодит дотоод зургаар баримтжуулах

5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх / Хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай /

6. Хоолны үнийн санал болон танилцуулга/ Үлгэрчилсэн цэс байдлаар /

7. Сурагчдын“Үдийн цай” –нд өгөх хоолны цэс технологийн карт

8. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээрх Нийт 137,50 метр кватрат талбайг нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх / Доод үнийн дүн11000төг/Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа2 хувийг2018 оны 08-р сарын 29-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж Нийслэлийн ерөнхий боловсролын 48-р сургуульд сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

Тодорхой мэдээлэл болон сонгон шалгаруулалтын дүнг 70151928, 99057048 утсаар лавлана уу.