Шинэ коронавирустай холбоотой асуудлаар Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тус хуралдаанаар их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаахаар шийдвэрлэсэн. /Энд дарж уншина уу/

Бусад шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин нар мэдээлэл хийлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин "Шинэ коронавирусийн тархалт маш хурдацтай байна. Одоогийн байдлаар БНХАУ-д 2000 орчим, Тайваньд 3, Макаод 2, Хонконгт 5, Японд 2, БНСУ-д 2, Замбабевт 3, Вьеатнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Нейфальд 2, Францад 3 хүн өвчилсөн байна. Нийт 56 хүн нас барсан гэсэн мэдээлэл байна.

Эмч, эрдэмтдийн хэлж буйгаар энэ өвчин агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг урьд нь гарч байгаагүй шинэ төрлийн вирус. Манай улстай хиллэдэг хилийн цаана аль хэдийнэ тархсан. Монгол Улсад тохиолдол бүртгэгдээгүй ч үнэлгээ хийхэд эрсдэл өндөр байна. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дипломат харилцаа олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтоор тээврийн хэрэгслээр болон явганаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх, хил орчмын дэглэмийг өндөржүүлэх асуудлыг энэ сарын 30-ны дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн нарт даалгалаа. Хилийн хязгаарлалтад явган болон автотээврийн хэрэгслээр зорчигчдыг хамруулж байна. Нисэх онгоц, галт тэргийг оруулаагүй. 

Мөн Ухань хотод 31 монгол оюутан суралцаж, амьдарч байна. Тэднийг эх оронд нь авчрах нь зүйтэй гэж үзлээ. Уг асуудлаар БНХАУ-ын талтай ярилцаад маргааш шийдвэр гаргана. Ер нь бол нисэх онгоцоор авчрах байх" хэмээлээ.