Л.Баяржаргал
10 сарын 18, 2017
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилох саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь нь дэмжиж, УИХ-ын хурлын тогтоолыг баталлаа.
Өлзийсайханы Энхтүвшин нь 1958 оны 10 дугаар сарын 30-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. 59 настай. Тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, БСШУ-ны сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын даргын албыг тус тус хашиж байсан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.