Далан сэтэрч 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автжээ

Х.Оргил
07 сарын 06, 2020

Их хэмжээний усархаг, дуу цахилгаатай бороо орсны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үерийн далан сэтэрч нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автжээ.

Энэ тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан аж.

Өчигдөр өдрийн байдлаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Гансүхээр ахлуулсан алба хаагчид ажиллаж, 675 м3 шороо буулгаж, 4 км урт үерийн даланг засварлан ажилласан байна гэж ОБЕГ мэдээллээ.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар аянга буусны улмаас хээрийн түймэр гарсан байна. Гэсэн хэдий ч бороо орж хээрийн түймэр унтарсан тухай мэдээллийг “Жаргалант” багийн малчин Б мэдээлсэн байна.

Холбоотой сэдвүүд

үер үерийн далан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.