УИХ-ын асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 27-нд 28 настай нэгэн эмэгтэй гомдол гаргасан байна. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга болон түүний найз Э нар өөрийг нь хүчирхийлэхийг завдсан талаар мэдэгджээ. Цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйн гомдлын дагуу хэрэг бүртгэлт явуулж, харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мѳрдѳн шалгаж эхэлжээ.

Дашрамд дурдахад, Д.Гантулга өмнө нь иргэн Н-г хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдан улмаар УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Уг хэрэг нь одоогоор прокурорын хяналтын шатанд байгаа юм.