УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Шатахууны үнийн хэлбэлзэл, чанар болон нефть-химийн бүтээгдэхүүнүүдэд Засгийн газраас баримталж буй бодлогын талаар" Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ.

Асуулга бүхий тус албан бичигт:

-Керосин, нафта, хүнд, хөнгөн фракцийн химийн нэрлэгийн бүтээгдэхүүнүүдэд онцгой албан татвар тогтоох шаардлагатай эсэхийг тодорхойлох

-Цаашид энэ төрлийн чанаргүй бензин үйлдвэрлэгч, түүнийг худалдан борлуулагч нартай хэрхэн ажиллах, хэрэглэгч нарын гомдлыг хэрхэн барагдуулах, ямар арга хэмжээ авах талаар,

-Дээрх бүтээгдэхүүнүүдийн хэтийн хэрэглээ, түүний тооцооллыг нарийвчлан гаргах, түүний хэрэглээнд хяналт тавих ямар боломж байгаа талаар тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Эдгээр асуудлыг Засгийн газар анхааралдаа авч судлан хариуг ирүүлэхийг Танаас хүсье" гэжээ.

Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.