Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.

Хуралдааны төгсгөлд "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 65 хувь буюу 10 нь дэмжлээ.

Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэв.

МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэдэгт олонх нь санал нэгдээд буй юм.

Тус асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гэрэл зургаар хүргэж байна.