МОСКВА. /Tass/. Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Виржини муж улсын Виржини -Бич хотод үл таних этгээд гал нээсний улмаас 11 хүн амиа алдаж, 6 хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай Виржини-Бич хотын цагдаагийн дарга Жэймс Сервера мэдэгдсэн байна.
Риа Новости агентлагийн мэдээлснээр, цагдаа нар гэмт этгээдийг устгажээ. Шархадсан хүмүүсийн биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.