Улаанбаатар-Бангкок, Улаанбаатар-Токио чиглэлийн зарим нислэгийг цуцалжээ

Б.Баясгалан
02 сарын 20, 2020

Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор зорчигч урсгал буурсан Тайландын Вант Улсын Бангкок болон Япон Улсын Токио хотын зарим нислэгийг цуцалжээ.

Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:

- 2020 оны 02 дугаар сарын 22, 29-ний өдрөөс 03 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны ОМ701/702 дугаарт аяллууд

Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:

- 2020 оны 02 дугаар сарын 23, 03 дугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн ОМ501/ОМ502 дугаарт аяллууд

Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн хувьд дээр заасан өдрүүдээс бусад буюу долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан болон Бямба гарагийн аяллуудыг хуваарийн дагуу үйлдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас лавлана уу


Эх сурвалж: “МИАТ” ТӨХК

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.