Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ. 

Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайд өнөөдөр тушаал гаргаж, улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20.00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоов.

Мөн өчигдөр Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар тус замыг 10 дугаар сарын 01-ний 00:00 цагаас 10:00 цаг хүртэл хаагаад байсан юм. Өнөөдөр үргэлжлүүлэн хаажээ.