Улаанбаатараас орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авах 20 цэгийн үйл ажиллагааг зогсоожээ

Б.Баясгалан
12 сарын 09, 2020

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар өнөөдөр ээлжит мэдээлэл өглөө.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод коронавирусийн халдвар илрүүлэхээр 9,314 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч, шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. “Нэг өрх-нэг иргэн” зарчмаар 70,000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөснөөс одоогоор 65,860 хүнийг шинжилсэн. Өнөөдөртөө уг шинжилгээг хийж дуусна.

Түүнчлэн Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэдийг 20 цэгт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж буй бөгөөд өнөөдрөөс эхлэн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагааг зогсоолоо.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 12 дугаар сарын 01-10-нд хот хооронд зорчуулах хөдөлгөөнийг нээсэн. Энэ хүрээнд иргэд орон нутаг руу зорчихоосоо 24-48 цагийн өмнө 119.mn сайтад бүртгүүлэн шинжилгээ өгч, хариугаа авснаар тасалбар захиалах боломжтой юм.


Холбоотой сэдвүүд

хот2020 шинжилгээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.