Б.Баясгалан
11 сарын 14, 2020
Улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд хүн амын махны хэрэгцээг хангаж, махны үнийг тогтворжуулах, иргэдийг олноор нь худалдаа үйлчилгээний газарт цуглуулахгүй байх зорилгоор маргаашаас нөөцийн махны худалдааг эхлүүлэхээр болов.
Нөөцийн махыг Нийслэлийн нутаг дэвсгэрийн зургаан дүүргийн 15 байршилд худалдан борлуулах шийдвэрийг гаргасан байна. Нөөцийн махны үнийн хувьд хонины мах 6700, үхрийн мах 7700 төгрөгөөр борлуулагдана.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Төвийн зургаан дүүргийн 12 байршилд 2020-2021 оны өвөл, хаврын улиралд нийслэлийн иргэдийн махны хангамжийг сайжруулах, махны үнийг тогтвортой байлгахын тулд нийслэлийн хэмжээнд 20 мянган тонн нөөцийн махыг бэлтгэх ёстой. Өнөөдрийн байдлаар 13 аж ахуй нэгжийн 4073 тонн мах шаардлага хангасан хүнсний агуулах, зооринд хадгалагдаж байна. Өнөөдөр зарим аж ахуй нэгжүүд бэлтгэл ажлаа хангаж байна. Цаашид нөөцийн мах худалдаалах аж ахуй нэгжийн тоог нэмнэ” гэв.
Нөөцийн мах борлуулах цэгүүд:
Баянгол дүүрэг
Баянзүрх дүүрэг
Чингэлтэй
Сүхбаатар
Сонгинохайрхан
Хан-Уул
Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд иргэдийн хөл хөдөлгөөн бага, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр татан авалт хийх байдал багассан худалдаа, үйлчилгээний газрууд хэвийн хэмжээнд ажиллаж байгааг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат хэллээ.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.