Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүйтэн салхитай байхыг онцгойлон анхааруулж байна. 

Дөрөвдүгээр сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Говь-Алтайн нуруу болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 6-11 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 11-16 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө Хангай нурууны өвөр бэлээр 8-13 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 дулаанаас 3 хүйтэн,  бусад нутгаар 3-8 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Өдөртөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 4 дулаанаас 1 хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Өдөртөө 0-2 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд  7-12 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн хойд хэсгээр өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Өмнөговийн нутгаар өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 3-8 дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1-3 градус  хүйтэн  байна.