"Богд Хааны Ордон" музейн хамт олон энэ сарын 21-нд буюу бямба гарагт "Үлэмжийн чанар" үзэсгэлэн зохион байгуулж, очсон бүх хүмүүст музейгаа үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Тус өдөр Монголын орчин үеийн Шаазан урлагийн мастер Х.Хадхүү Өндөр Гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхадаа танилцуулна. 

Мөн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр Гэгээний мутрын бүтээлүүд болон дэг сургуулийн бурхад, Түүх Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын Сарьдагийн хийдээс нээж илрүүлсэн шавар керамик бурхад зэрэг ховор бүтээлүүдийг тус үзэсгэлэнд дэлгэх юм байна.