Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 135 байранд 5402 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 19 тусгаарлах байранд Монгол Улсын 595 иргэн, гадаадын 94 иргэн, нийт 689, эмнэлгийн 34 байршилд 3520 иргэн, орон нутагт 82 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 1193 иргэн тус тус байрлаж байна.

Өчигдөр эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 570 иргэн нэмэгдэж, 604 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 4 иргэн шилжин эмчлүүлж, тусгаарлан ажиглах байранд байна. Онцгой байдлын байгууллагын 284, Цагдаагийн байгууллагын 426 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагын 568 ажилтан нийт 1278 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.