Улсын Нэгдүгээр төв эмнэлэг мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.


МЭДЭГДЭЛ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн талаар олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр гараад буй бээлийний хангалт, хог хаягдлын ангилалтай холбоотой тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Сүүлийн 3 жилийн байдлаар эмнэлзүйн тусламж үйлчилгээнд 3 төрлийн бээлийг жил бүр нэмэгдүүлж хэрэглэж ирсэн.  Энэ хугацаанд хангалтын хүрэлцээгүй байдалтай холбоотой эрсдэл тулгамдаж байгаагүй. Одоо ч хангалт Ерөнхий мэс заслын тасаг болон бусад тасгуудад хүрэлцээтэй бэлэн байна. /тэргэнцэр дээр хайрцагтайгаа бэлэн байна/

Хангалтын нийт тоог хүснэгтээр харуулав.
 Он  Нэг удаагийн үзлэгийн бээлий Асаргааны хальсан бээлий Мэс заслын ариун бээлий/ Нийт тоо
1. 2016 735 600 134 975 79,398 949,973
2. 2017 613 970 179 925 80,955 874,850
3. 2018 697 200 204 030 95,027 996,257
4. Үнийн дүн 251,347,659 18,209,337 107,706,958 377,263,954

2. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/505 тоот тушаал “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай” тушаалын дагуу хог хаягдлын ангилал явагдаж байгаа.

3. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эм, эмнэлгийн хэрэгсэл хангах Эмзүйн алба 24 цагийн турш тасралтгүй хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байна.

Уг өвчтөний хагалгааны шарх нь задгай учраас олон тооны салфетка, шархны боолт, хэрэгслийг хэрэглэдгээс гадна өвчтөний асаргаа, сувилгаанд хэрэглэгдэж байгаа ариун материал, бээлийний хүрэлцээг эмч сувилагчдын баг хангалттай хэмжээнд зохицуулан шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авсан болно.

Өвчтөний онош: Фатеровийн хөхлөгийн хавдрын улмаас мэс засал хийгдсэн, хагалгаа маш эрсдэл, хүндрэл өндөртэй, тавилан хүнд тохиолдол юм. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээ хийгдэж байна. Ар гэртэй уулзаж, зөвлөх үйлчилгээг үзүүллээ.