Улсын онцгой комисс УРИАЛГА гаргалаа

Б.Баясгалан
02 сарын 28, 2020

Шинэ коронавирусээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Улсын онцгой комисс нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан уриалга гаргажээ.

Тус уриалгад:

Хөрш БНХАУ-д коронавируст халдвар тархсан нь манай орныг өндөр эрсдэлд оруулаад байсан бол ард иргэдийн маань хамгийн их амьдарч, хөдөлмөрлөж, зорчдог БНСУ-д дэгдэлт хурдацтай өсч байгаа нь улам их түгшээж байна. 

Иймд өвчлөл гарсан оронд оршин сууж байсан болон сэжиг бүхий хүнтэй хавьтал болсон /хамт байсан, нэг унаанд суусан зэрэг/ хүмүүс ирсэн мэдээллээ үнэн зөв өгөх, 14 хоногийн тусгаарлалтад орох, бх нийтээр амны хаалтаа тогтмол зүүж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байхыг дахин сануулж байна...

... Аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагаа биелүүлж, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сайтар сахин, хувийн хамгаалах хэрэгслээр хангахад анхаарахыг хүсэж байна.

Төр-хувийн хэвшил, ажил олгогч-ажилтан, түрээслүүлэгч-түрээслэгчид бодит нөхцөл байдлыг харгалзан асуудлаа уян хатан шийдэж байхыг уриалж байна" гэжээ.


Улсын онцгой комиссын уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.