Peak.mn
12 сарын 31, 2019
СӨҮЛ. /РИА Новости/. Өмнөд Солонгост залуусын дийлэнх нь улс орноо там гэж үзэж, эх орноосоо явахыг илүүд үзэж байгааг нийгмийн судалгааны дүн харуулжээ. Судалгааны дүнг "Хангёре" сонин иш татан мэдээлсэн байна.
Судалгаагаар, 19-34 насны 9 залуу тутмын 8 нь улс орноо “там” гэж үзэж байгаа бол 75 хувь нь эх орноосоо явна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн түгшүүрийн түвшин эрэгтэйчүүдийхээс илүү байгааг судалгаа харуулжээ.
Судалгааны дүнг Солонгосын эмэгтэйчүүдийн хүрээлэнгийн жендерийн эрх тэгш байдлын 119 дүгээр чуулга уулзалтын үеэр танилцуулжээ. 35-59 насныхны хувьд судалгаанд оролцогчдын 64 хувь нь улс орноо там гэж үзсэн бол 65 хувь нь эх орноосоо явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү судалгаанд 19-59 насны 5 мянган хүнийг хамруулжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.68.183] ・ 2020.10.11 Хариулах
Тэгвэл монголтой байраа сольчихоё
Зочин [211.36.149.249] ・ 2020.01.06 Хариулах
Neeree tam shuu tasraltgui ajil ajil ajil...
Зочин [66.181.161.111] ・ 2020.01.03 Хариулах
Manaihnii divaajing yajaagaan
Санал болгох
1 Ц.Энх-Амгалан: Бэлчээрийг доройтсон гэж ерөнхийлөхөөс илүү сэргэх чадавхаар нь ангилж ашиглах хэрэгтэй
2 Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна
3 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ
4 Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой
5 COP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд 1.3 тэрбум ам.долларын төслүүдийг зарлалаа