Өмнөд Солонгост коронавирусийн тохиолдол огцом өсөж 156 боллоо

Х.Оргил
02 сарын 21, 2020

Өмнөд Солонгост нэг шөнийн дотор коронавирусийн халдвартай 52 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 156 болж бүртгэгдлээ.

Халдвар эрчимтэй тархсан нь 61 настай 31 дэх COVID-19-тэй өвчтөнөөс улбаатай. Солонгосын хэвлэлүүдэд “супер тараагч” хэмээн нэрлэгдсэн тэрбээр 43 хүнд халдвар тараасан нь батлагдаад байна

Тэрбээр сүмд 2 удаа явсан бөгөөд нийт 1001 хүнтэй танхимд цуглажээ.  Уг сүм нь 8000 гаруй итгэгчтэй аж. Иймээс итгэгч нартай холбоо барьж, сүмд явсан иргэнийг гэрийн нөхцөлд тусгаарлах арга хэмжээ авахыг зөвлөжээ. Тэдгээр иргэдээс 160 хүнтэй огт холбогдож чадахгүй байгаа гэж орон нутгийн хэвлэл мэдээлэв. 

Энэхүү сүмийн итгэгчид нь зэрэгцэн газар сөхөрч сууж мөргөл үйлддэг онцлогтой аж. Энэ нь халдварыг тархаах магадлалыг бүр ч ихээр нэмэгдүүлж байгаа юм.

Коронавирусийн халдвар хамгийн их тархалттай нь Дэгү муж юм. Иймээс 2,5 сая хүн амтай тус орон нутгийн удирдлагууд дэлгүүр, үйлчилгээний  төвүүд, сүм хийдийг хаах шийдвэр гаргасан байна. 

Эх сурвалж: KBS

Холбоотой сэдвүүд

коронавирус солонгос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.