Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-нд зохион байгуулагдана

Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. 

Энэ удаагийн номын баяраар сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахыг уриалж, "Сэтгэл тэжээх 50 ном"-ыг танилцуулна гэж зохион байгуулагчид нь хэллээ.

Номын баяр нь хэдийнээ хэн бүхний хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болсон бөгөөд энэ үеэр хүндэлдэг зохиолчидтойгоо уулзах, ховордсон болон шинээр гарсан номуудыг худалдан авах, найз нөхөд, гэр бүлээрээ тоглох хөгжөөнт тоглоомууд авах зэрэг олон боломж байдаг.

Холбоотой сэдвүүд

ном номынбаяр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.