Өнгөрсөн онд Сири дэх мөргөлдөөний улмаас 1106 хүүхэд амь үрэгдсэн нь энэ төрлийн мэдээллийг бүртгэж эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай НҮБ-ын Хүүхдийн сангаас даваа гарагт мэдээлэв.

Сирид амь үрэгдсэн хүүхдүүдийн талаархи мэдээллийг Хүүхдийн сан 2014 оноос бүртгэж эхэлсэн байна. Амь үрэгдсэн хүүхдүүдийн дийлэнх нь мина болон тэсрэх төхөөрөгүүдэд өртжээ. Үүний зэрэгцээ дээрх тоон үзүүлэлт нь амиа алдсан хэмээн албан ёсоор бүртгэгдсэн хүүхдүүдийн тоог хамарч байгаа ба бодит байдалд илүү өндөр байхыг үгүйсгээгүй байна.

Засгийн газрын эсрэг хүчнүүдийн сүүлийн түшиц газар болоод буй Идлиб мужид нөхцөл байдал хүндэрсээр байгааг мөн Хүүхдийн сангийн мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. Үүнээс гадна Сири хүүхдүүдийн аюулгүй байдлыг баталгаажуулахыг сөргөлдөгч талууд болон олон улсын нийгэмлэгт уриалжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Reuters