Дижитал шилжилт жинхэнэ утгаар хэрэгждэг үү, Шилжвэл хаанаас эхлэх вэ? Үүнд Борлуулалт, бизнесийнхэн зайлшгүй анхаарах зүйл юу вэ? Эдгээр асуултад хариулт өгсөн “Unlock Your Sales Potential” арга хэмжээ өчигдөр болж өнгөрлөө. 

Үүнд салбарын эксперт болон Salesforce компанийн Зүүн Ази хариуцсан Борлуулалтын захирал, Бүс нутаг хариуцсан менежер нар урилгаар ирсэн. Борлуулалт автоматжуулалтын технологи, шинэ аргачлалыг нэвтрүүлэхийн ач тус, орчин үеийн чиг хандлагын талаарх сонирхолтой мэдлэг, мэдээлэл хуваалцсан аж. Тэр дундаа  CRM технологийн салбарт дэлхийд тэргүүлж буй CRM Salesforce системийн хэрэглэгчдийнх нь туршлага, гол модулуудыг дэлгэрэнгүй танилцууллаа. 

Онцлох илтгэл #1

Our Sales Approach: Today & Tomorrow

Т. Оюунбаатар CBDx компанийн гүйцэтгэх захирал:

Өнөөгийн хэрэглэгчдийн хүсэл шаардлага өндөр болчихлоо, үүнийгээ дагаад бизнесийн модел нь орчин үеийн болох хэрэгцээтэй тулгарч байна. Анзаараад байхад компаниуд хүний нөөц, маркетинг дээр л түлхүү анхаарал хандуулж, сайжруулдаг. Тэгсэн хэрнээ борлуулалтын асуудлыг хойш тавих гээд байдаг гэмтэй. Үнэндээ борлуулалт гэдэг байгууллагын ашиг орлогын амин сүнс гэдгийг тэр бүр ойлгодоггүй. 

Тухайлбал гарааны компаниуд, жижиг дунд бизнесийнхэн ажлаа эхлүүлэхдээ хамгийн эхлээд оффис, ширээ сандал, компьютер л авдаг. Ширээ сандал гэдэг дараагийн зэргийн асуудал юм. Гэхдээ яг үнэндээ борлуулалт, бизнес хөгжлийнхөн бидний гол нь зүйл бол ухаалаг, үнэ цэнэтэй хэрэглэгчтэйгээ урт хугацааны тогтвортой харилцааг авч явах байдаг шүү дээ. Ингээд ирэхээр бидний гол амин сүнс Борлуулалтын фуннелийн үе шат бүрт ямар амжилттай явж байгааг яг таг мэддэг болно. 

Нөгөө талаар хэдийгээр борлуулалт гэдэг тодорхой хугацааны мөнгөн дүнгээр хэмжигдэх боловч борлуулагчийн утсаар ярьж, уулзалт хийх зэрэг ажлуудыг тэр бүр тооцож чаддаггүй. Энэ бүх ажлыг цэгцтэй, үр дүнтэйгээр бүртгэж хөтлөх шаардлагатай. Ингэснээрээ дараагийн гол акшион, үйл ажиллагаагаа том зургаар нь харна гэсэн үг шүү дээ.

Тэгэхээр бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бэлэн платформ CRM технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглах нь нөгөө хэрэглэгчдийн баазаа цэгцтэй хөтлөх, харилцаа холбоо, үр дүн, бүтээмжээ хэмжих, алсыг таамаглах гол үйл ажиллагаагаа автоматжуулж эхэлж байгаа юм. 

Мөн хүний механик ажиллагаа багасаж, зарим нэг гаргадаг алдаанууд цөөрнө, тэр хэрээрээ бүтээмж эрс өснө. Гэхдээ борлуулалтын ажилтнууд л энэ программыг хэрэглэдэг юм биш. Ингэж нэгдсэн системтэй болж чадсан бизнес л амжилтад хүрэх магадлалтай. 

Онцлох илтгэл #2

SalesforceCRM -ийн өгч байгаа хамгийн чухал үнэ цэн бол итгэл

Salesforce компанийн Зүүн өмнөд Азийн Борлуулалт хариуцсан захирал Томас Лим:


Дэлхий даяар 150 мянган байгууллага хэрэглэж буй Salesforce CRM 9 дэх жилдээ Дэлхийд #1-т эрэмбэлэгдэгдэж байна. 

Өөрчлөлт эрчимтэй явахын хэрээр хэрэглэгчидтэйгээ холбогдох нь урьд өмнөхөөсөө илүү хэцүү болж ирлээ. Өнөөгийн энэ ертөнцөд бид шинэ суваг, шинэ ур чадвар, шинэ хүлээлттэй учирч эхэллээ. Харин борлуулалт, бизнес хөгжлийн салбарт ажилладаг бид ч бас үүнтэй зэрэгцээд өөрчлөгдөх шаардлагатай болсон нөхцөлд бараа бүтээгдэхүүнээ хурдан хугацаанд хүргэх боломж CRM технологид бий. 

Salesforce CRM нь Уян хатан, өөрсдийн хүссэнээр тохируулдаг гэдгээрээ онцлог. Магадгүй танай компани шинэ бүтээгдэхүүнээ гаргалаа гэхэд та маргааш гэхэд л хэрэглэгч нартаа шууд мэдээллээ хүргэж чаддаг гэдгээрээ давуу талтай. 

Уламжлалт бизнест бол аль нэг админ, мэдээлэл технологийн ажилтныг нь хүлээдэг байсан бол өөрсдөө тэдгээр датагаа оруулчих боломжтой гэсэн үг. 

Хэрэглэхэд хялбар. Код, программ бичихгүйгээр үйл ажиллагаандаа тохируулах ч боломжтой. Тэр хэрээрээ борлуулалтын орлогоо нэмэгдүүлнэ. 

Нэг үгээр байгууллага, хэрэглэгч, борлуулалтынханд Salesforce CRM ийн өгч буй үнэ цэн бол ИТГЭЛ юм.


Онцлох илтгэл #3


Код бичихгүйгээр системээ өөртөө тохируулан өөрчлөх боломжтой

Новелсофт компанийн Гүйцэтгэх захирал Б.Цээсүрэн:


Манай компани 2016 оноос дэлхийн шилдэг дата аналитикийн Tableau технологийг Монголд амжилттай танилцуулсан. Энэ хамтын ажиллагаагаа өргөжүүлж Salesforce гээд дэлхийд тэргүүлэгч CRM системийг танилцуулах боломж бүрдсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрхийг нь авах гэж чамгүй ажиллаж, албан ёсоор хэрэглэгч нартаа танилцуулж байгаадаа баяртай байна. 

Байгууллагууд дижитал шилжилт хийж байгаа ч борлуулалтын үйл ажиллагаанд сүүлийн үеийн технологийг суурилуулсан нь тун цөөн. Тиймээс бид эхний ээлжинд борлуулалтын үйл ажиллагааг автоматжуулахаар зорин ажиллаж байна. Энэ бол яах ч аргагүй олон улсын чиг хандлага гэдгийг онцлох ёстой. 

Ер нь байгууллагууд үйл ажиллагаандаа дата технологи нэвтрүүлнэ гэдэг өрсөлдөх чадвараа л нэмж байна гэсэн үг. 

Хэрвээ үүнийг анхнаас нь зардал гэж хараад татгалзвал өрсөлдөөнөөс хоцрогдоно. Харин цаад мөн чанарыг нь олж хараад өдөр тутамдаа ашиглаад явбал бага зардлаар цэгцтэй, хүртээмжтэй, өгөөжтэй ажиллана гээд маш олон давуу талтай. 

Мөн хэрэглэж буй хүмүүсийн тоогоор буюу нэгж лицензийн тоогоор жилд нэг удаа л зардал гарах тул байгууллагын борлуулалтын зарим нэг процесс болон систем ажиллуулахтай холбоотой урсгал зардлуудаа танана гэсэн үг. 

Salesforce CRM системийн бас нэг давуу тал нь “Low-code/No-code” буюу код бичихгүйгээр системийг угсрах боломжтой гэдгээрээ давуу талтай. Нөгөө талаар хэрэглэгчдийн баялаг мэдээллийн бааз үүсгэн, түүн дээрээ ажиллах, хадгалагдан үлдэх боломжтой.