2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн цаг агаарын мэдээ: 

Хур тунадас: Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Улз голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар өдөртөө 5-10 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 19-21 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 градус хүйтэн байна. 


2021 оны 01 дүгээр сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 27, 29, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.