Дөрөвдүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 8-13 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 13-18 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 12-17 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 12-14 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус дулаан байна.