Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.

2005 оноос "Чингис одон"-г олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онд олгохгүй алгасаж байжээ.

Энэ жилийн эрхэм хүнийг өнөөдөр зарлах юм байна.

"Чингис хаан" одонг хүртэж байсан эрхмүүд: 

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав 

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн 

2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж 

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди 

2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл 

2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном 

2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай 

2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо 

2016 онд МУГЖ, Дуурийн дуулаач Г.Ариунбаатар 

2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр