Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн зохион байгуулдаг.

Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа. 

Иймд иргэд өнөөдөр буюу 07 дугаар сарын 22-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс