Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний Номын сангийн хамт олон үнэт ховор номын музей үнэ төлбөргүй үйлчилж байна. 

Энэхүү музейд тэртээ 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан үеэс эхлэн хадгалагдсан нэг сая гаруй ховор нандин ном судар, гар бичмэл бий.Тухайлбал дэлхийд цорын ганц хувь “Есөн эрдэнийн Ганжуур”, 18 дугаар зууны үед цэвэр мөнгөн хуудсан дээр алтаар бичигдсэн “Сандуйн жүд”, Энэтхэгийн гүн ухаантан Нагаржунайн хэрэглэж байсан дал модны навчин дээр бүтээгдсэн “Жадамба” зэрэг бүтээлүүд бий.

Үндэсний Номын санд хүрэлцэн ирснээр эдгээр үнэт ховор номтой танилцаж нээлтээ хийж буй Чингис хааны шүтээн хөрөг ном авч болох юм.