Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

Эрүүл мэндийн яамнаас 12-15 насны хүүхдүүдийг ирэх даваа гаригаас “Файзер” компанийн вакцинаар дархлаажуулна. Эмийн хатуу зохицуулалттай улс орнууд уг вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байгаа.  Судалгаа шинжилгээ дээр үндэслэн мөн үйлдвэрлэгч компанийн зүгээс зөвлөмж авч, албан ёсны зөвлөмж энэ долоо хоногт албажна.

Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянга орчим буюу нийт хүн амын 10 хувийг нэмж дархлаажуулах боломж үүснэ. Мөн жирэмсэн ээжүүдийг вакцинжуулах ажил эрчимтэй явагдсаар байна.

Ерөнхий сайдын зүгээс цар тахлын эсрэг шуурхай ажлын хэсэг байгуулж хуралдаж байна. Энэхүү ажлын хэсэг вакцинжуулалтын ажлаас гадна эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулж, орны тоог нэмэгдүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын орыг нэмэгдүүлэх ажлыг ажилд анхаарч байна.

Улсын баяр наадмыг нийслэлд тэмдэглэхдээ хугацаанд нь үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон. Орон нутагт наадам тэмдэглэх асуудлыг зарим сайдууд хөндсөн. Өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү асуудлыг эргэн харна. Хэрвээ тохиолдол буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдэх чиглэл өгсөн" гэв.УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөл хөл хорих санал дэвшүүлсэн.  Гэхдээ одоогоор УОК-т хөл хорих санал ирээгүй байна.