Сүүлийн үед Жайка-гийн дарга ажилтны нэрийг барьж "Өрхийн амьжиргааг дэмжих төсөл"-д хамруулж мөнгөн тусламж өгнө хэмээн луйвар хийсэн тохиолдол гарчээ.

Тэд ийнхүү залилахдаа зуучлах нэрийдлээр өөрсдөдөө их хэмжээний мөнгийг бусдаас шилжүүлэн авсан байна.

Уг хэрэгтэй холбогдуулан Жайка-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдэгдэл хийжээ. Мэдэгдэлд 

 "Жайка-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Жайка-гийн төслүүд нь ямар ч тохиолдолд хувь хүнээс утсаар болон бусад арга замаар мөнгө төлбөр шилжүүлэхийг шаарддаггүй тул энэ тал дээр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэжээ.