Усан оргилуур нь албан тушаал ахих болон мөнгө санхүүгийн үйл ажиллагааг хүчтэй болгож сайжруулахаас гадна амьд байгалийн орчинг бүрдүүлж, усны чимээ нь алжаал, ядаргааг тайлж өгдөг. Ялангуяа орон сууц, агаарын солилцоо муу явагддаг байшин барилгад усан оргилуур байрлуулсанаар өрөөнд дотно, дулаан амьсгалыг бүрдүүлдэг. Усан оргилуур нь таны амьдралын бүхий л хэсэгт нөөц бололцоог бий болгохоос гадна санхүү, бизнесийн амжилтанд онцгой нөлөөтэй. Хойд болон зүүн, зүүн урд зүгүүдэд байрлуулна.

Далбаат онгоц нь он удаан жил тасралтгүй үргэлжлэх чинээлэг , элбэг хангалуун байдлыг авчирдаг гэж үздэг бөгөөд түүнийг зоос болон ембүүтэй хослуулан хэрэглэж улам хүчирхэгжүүлдэг. Байгалийн салхи , усыг ашиглан эд баялагийг ачин авчирч эзнээ баян чинээлэг болгодог учраас гэр болон ажил дээрээ хүндэтгэлтэй газраа хоймор өөдөө чиглүүлэн тавиарай