Дэлхийн хаа сайгүй эмэгтэйчүүд мөрөө давсан намирсан үсээ унжуулан явахыг мөрөөддөг боловч зөрүүд үсийг ургуулахад асуудал тулгардаг.

Аз болоход Hairburst брэндийн үс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь үсний ургалтыг нэмэгдүүлэх, өтгөрүүлэх, уян хатан, эрүүл үстэй болгох олон төрлийн боломжийг санал болгодог байна.

Кино одууд болон реалити шоуны одууд гоо үзэсгэлэн, гайхалтай намирсан үсээрээ олон нийтийн мэдээллийн сувгуудаар фенүүдийнхээ магтаал, сайшаалыг хүртдэг.

Гэхдээ урт сайхан намирсан үстэй байхын тулд та заавал од байх шаардлагагүй.

Английн Лидсээс гаралтай 25 настай Натали Лоу хэмээх бүсгүй "Hairburst"-ийн бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн дотор 19.99 фунт, 23.99 фунтын үнэтэй  Chewable үсний витамин, Elixir: Volume болон Growth Spray (үсний ургалтад нөлөөлөх цацлага) хэрэглэсэн нь түүний хуурай үсийг эрүүлжүүлэн, үсийг нь богино хугацаанд ургахад нөлөөлсөн талаар .

ОДОО : 25 настай Натали Hairburst-ийг 3 жилийн турш хэрэглэж байгаа бөгөөд гялалзсан, урт үстэй. Тэрбээр Hairburst Hair Vitamins-ийн ач тусыг хэдэн өдөр хэрэглээд л мэдэрч эхэлсэн байна.

ӨМНӨ НЬ: Гурван жилийн өмнө Натали тэгш хэмтэй боб хэлбэрийн богино үстэй байсан тул үсээ хурдан ургуулахын мөрөөсөл болсон байна. Гэсэн хэдий ч удаан хугацаанд үсээ будаж хордуулсанаас үүдэн, үсний ширхэгүүд нь гэмтэн эрүүл урт үстэй болоход нь хүндрэлтэй байсан гэнэ.

Яагаад тэр Hairburst-ийг хэрэглэж эхэлсэн тухайгаа ярьсан юм: 'Эхлээд би тайрмал үсэндээ дуртай байсан. Би тэгш хэмтэй боб үсний тайралтыг сонгоход үсний тал хэсгийг маань хуссан. Яваандаа урт үстэй охидуудыг хараад тэдэн шиг үстэй болохыг хүсдэг байлаа. Би одуудын гялалзсан өтгөн үсийг хараад нэг өдөр би тэдэн шиг урт, бас өтгөн үстэй болно гэж найдаж байсан. Гэсэн ч олон жил будсанаас үсний бүтэц маань өөрчлөгдөж гэмтэж, хэврэгшсэн. 3 жилийн өмнө Инстаграмаас Hairburst бүтээгдэхүүний талаар мэдэж авсаны дараагаас бүх зүйл өөрчлөгдсөн. 

Би үс засалтандаа сэтгэл хангалуун биш бас үсээ хурдан ургуулах найдвартай бүтээгдэхүүнийг туршиж үзэхээр шийдсэн байсан тул эргэж буцаагүй. Одоо миний ойр дотны найз нөхдөөс авахуулаад гудамжинд санамсаргүй тааралдсан нэгэн хүртэл үсийг минь магтах болсон" хэмээн ярилаа.



Эх сурвалж: https://www.dailymail.co.uk