Өсвөр насныхны дундах дарамт, дээрэлхэлтийн эсрэг авах арга хэмжээний талаар эрх зүйн баримт бичгүүдэд талуудын үүрэг хариуцлагыг хангалттай тусгасан байдаг боловч асуудал байсаар байна. 

Тухайлбал, “Өсвөр насныхан, залуучуудын эрүүл аюулгүй орчинд хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд ашиглаж байгаа, ашиглаж болохуйц нөөц боломжийг илрүүлэх” кейс судалгааны хүрээнд тэдний эрүүл аюулгүй орчинд хөгжих боломжийг хэрхэн үнэлж байгааг тодруулбал дийлэнхи нь буюу 75,0-77,3 хувь нь дунд, 15,0-18,2 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ.

Хэдийгээр эрх зүйн хувьд хүүхдийн эрүүл  аюулгүй орчин, хамгааллын хувьд олон заалтууд байгаа боловч үе тэнгийнхний дээрэлхэлт олон нийтийн газар, дотуур байр, багшийн зүгээс, ариун цэврийн өрөөнд ихэвчлэн үйлдэгдэж байгааг судалгаа илтгэж байна. 

Тухайлбал, (Нийслэлийн хүүхэд гэр бүл, 2014) хүүхдүүд, гэр бүл, сургууль, олон нийтийн газар хүчирхийлэлд өртөж байгаа, мөн 4 сурагч тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг, 6-11 ангийн сурагчдын 98,6 хувь нь сургуулийн орчинд ямар нэг хүчирхийлэлд өртдөг ба хүчирхийлэлд үйлдэж буй гол субъект нь үе тэнгийнхэн нь байдаг (БСШУСЯ, 2007, 2015).

Сургуулийн орчинд тохиолдож байгаа хүчирхийлэл нь мөнгө болон түүнтэй холбоотой асуудал, мөн зөрчлөөс шалтгаалан үйлдэгдэж байна. 

Хүчирхийлэлд ихэвчлэн сургууль болон тухайн орон нутагт шинээр шилжин ирсэн, найз нөхөд багатай хүүхэд залуучууд өртөж байна. 

Өсвөр насныхны дээрэлхүүлж буй шалтгаан нь

гадаад төрх-18,3 хувь, 

нас-11,2 хувь,

шашин шүтлэг, итгэл үнэмшил-5,1 

хувь, гэр бүлийн ядуурал-5,0 хувь, 

хөгжлийн бэрхшээл-3,5 хувь, 

хүйс, бэлгийн чиг хандлага 2,2 хувь, 

шилжин суурьшсан-1,3 хувь, 

бусад 53,4 хувь, байна. 

(ХИС, 2017)

Хотын захын дүүрэг хорооны өсвөр үеийнхэн, залуучуудын дунд хэл амаар доромжлох 72,5 хувь, хулгай 65,0 хувь, ялгаварлах 50,0 хувь, айлган сүрдүүлэх 45,0 хувь, зодох 37,5 хувь гэх мэт эрхийн зөрчил, хүчирхийлэл түгээмэл байхад хотын төвийн хооронд оршин суугаа хүүхдүүдийн дунд мөрлөх 63,6 хувь, дээрэм, хэл амаар доромжлох тус бүр 59,1 хувь, хулгай танхай тус бүр 54,5 хувь түгээмэл байна. 

Ерөнхийдөө судалгааны дүнгээс өсвөр насны дөрвөн хүүхдийн гурав нь хэл амаар доромжлуулж, хоёр хүүхдийн нэг нь ялгаварлал, бусдын сүрдүүлгэнд өртдөгийг судалгааны дүнгээс харж болно.Дээрх хууль, заалтуудын биелэлтийн талаар хийсэн судалгаанаас дүгнэн үзвэл өсвөр насныхны дундах дарамт, дээрэлхэлт сургууль болон орчны хүрээнд байсаар л байна. Энэ талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ажиллах арга барилаа шинэчлэн өөрчлөх эрэлт хэрэгцээ шаардлага байсаар...