“Мөнх тогтвортой хөгжил сан” ТББ-ынхан агаарын бохирдлын голомттой бүсэд амьдарч байгаа бага насны хүүхдүүдийг хамгаалах зорилгоор “Бяцхан үрсээ хорт утаанаас хамгаалъя” аяныг эхлүүлжээ.

Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны X хорооны 0-5 насны хүүхдүүдэд амны хаалт болон витамин тараасан байна. Дараа нь хамгийн их утаатай бүсийн хүүхдүүдэд энэхүү зориулалттын шүүлтүүртэй амны хаалтыг түгээх ажээ.

Тус санг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тэргүүлдэг бөгөөд өмнө нь энэ төрлийн үйл ажиллагаа нэлээн олон зохион байгуулжээ. Тухайлбал  Сонгинохайрхан 31 дүгээр хорооны хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй болгож мөн тус дүүргийн 10-аад иргэнд гэр бэлэглэж байсан юм.