Б.Баясгалан
02 сарын 03, 2021
Аж ахуйн нэгжүүд хавсралтаар хүргүүлж буй хуваарийн дагуу 2 дугаар сард ээлжид гарах ажилчдыг PCR шинжилгээ өгөх цэгт очихоос өмнө хуваарилагдсан Эрүүл мэндийн төв /ЭМТ/-тэй гэрээ байгуулах ажилтныг томилон, шинжилгээний төлбөрийг шилжүүлж, шинжилгээнд хамрагдах ажилчдын бүртгэл болон төлбөр төлсөн баримтын хуулбарыг Эрүүл мэндийн төвд хүргүүлнэ.
Цаашид тодорхой давтамжтайгаар ээлж солих бүрт PCR шинжилгээний үйлчилгээ авах гэрээг тухайн ЭМТ-тэй байгуулна.
/PCR шинжилгээний төлбөр: 1 хүний 82,730 төгрөг/
ЭМТ-ийн дансанд төлбөрийг шилжүүлж, гэрээ байгуулснаар хуваарийн дагуу шинжилгээг өгөх эрх үүсэх ба шинжилгээний “сөрөг” хариу гарсан ажилчдын тоон мэдээллийг хавсралт маягтын дагуу гарган Шуурхай штабын gerelee.tum@gmail.com хаягаар илгээж, Шуурхай штабын 88084835, 88076278, 99103995, 88043636 утсаар холбогдох мэдээ, мэдээллийг солилцон, тулгамдсан асуудлыг тухай бүрт нь шийдвэрлүүлж ажиллахыг мэдэгдэж байна.
Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас ээлж солих асуудлаар аж ахуйн нэгжүүдийн удирдлагад дараах зөвлөмжийг өгч байна.

2021 оны 02 дугаар сард ээлжинд гарах ажилчдын PCR шинжилгээ өгөх хуваарийг доорх ЭНД дарж татаж авна уу.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.