Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг уулзварууд болох Цэцэг төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний төв музей, МУБИС гэсэн 4 байршлын уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Цэцэг төв, МУБИС байршилд тус тэмдэглэгээг бүрэн хийж дуусгасан байна.

Замын хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай жолооч нарын дунд их байгаа юм.

Тэгвэл “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөл­гөө­ний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоо­чид торгууль оногдуулах, уулз­варт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.