Х.Уянга
12 сарын 18, 2025
Netflix платформ “Physical: Welcome to Mongolia” нэртэй шинэ цувралаа өнгөрсөн сард Монголд бүтээсэн билээ. Дэлхий даяар өндөр хандалт авч, олон улсын үзэгчдийг байлдан дагуулсан “Physical: Asia” шоуны оролцогчдыг манай улсад нэгтгэсэн уг бүтээл нь ихээхэн хүлээлт үүсгээд байна.
Тэгвэл Netflix-ийн албан ёсны цахим хуудсанд нэвтрүүлгийн талаарх мэдээлэл саяхан нийтлэгджээ.
“Physical: Welcome to Mongolia” цувралд Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён, Солонгосын багийн гишүүн Амотти, Монголын багийн тамирчин Э.Лхагва-Очир нар оролцсон байна.
Нийт дөрвөн ангитай тус цуврал нэвтрүүлгийг хоёр, хоёр ангид хуваан хүргэх бөгөөд 1, 2-р анги 12-р сарын 24-нд, харин 3, 4-р анги 12-р сарын 31-нд тус тус цацагдах юм. Монгол орны үзэсгэлэнт байгаль, цаг уурын нөхцөлийг харуулах энэхүү нэвтрүүлэг Netflix-ийн үзэгчдийн сонирхлыг татна гэсэн хүлээлттэй байна.
э.лхагва-очир physical: welcome to mongolia б.орхонбаяр ким дон хён амотти
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.