Венесуэлийн дөрвөн мужийн захирагчийг хар жагсаалтад оруулжээ

peak.mn
02 сарын 26, 2019

АНУ-ын эрх баригчид Венесуэл улсын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгаж, тус улсын дөрвөн иргэнийг хар жагсаалтад оруулсан байна. Энэ тухай АНУ-ын Сангийн яам мэдээлжээ.

Хар жагсаалтад 2008-2010 онд Венесуэлийн дэд ерөнхийлөгч, 2009-2010 онд Батлан хамгаалахын сайд байсан, одоо Апуре мужийн захирагч Рамон Каррисалес, Батлан хамгаалахын сайд асан /2009-2010 онд/, Варгас мужийн захирагч Хорхе Карнейро, Карабобо мужийн захирагч Рафаэль Лакава, Сулия мужийн захирагч Омар Прието нарыг оруулсан байна.

“Венесуэлийн ард түмэнд олон улсын тусламж үзүүлэх боломжийг Мадурогийн хууль бус дэглэм хааж боож байгаа нь ичгүүр сонжуургүй явдал юм. АНУ-ын Сангийн яам Мадурог дэмжиж байгаа энэ хүмүүсийг хоригийн жагсаалтад орууллаа. Учир нь тэд Венесуэлийн ард иргэдэд нэн шаардлагатай байгаа хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхэд саад болж байна” гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS

Холбоотой сэдвүүд

ану венесуэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.