peak.mn
03 сарын 07, 2019
Каракаст баривчилж саатуулсан Америкийн сэтгүүлч Коди Уэддлийг Венесуэлийн эрх баригчид лхагва гарагт сулласан тухай “Local 10” суваг мэдээлжээ.
Уэддл болон түүнтэй хамтран ажилладаг Карлос Камачог Венесуэлийн цэргийн сөрөг тагнуулын газарт байцаасан гэж Венесуэлийн Сэтгүүлчдийн холбооноос мэдээлсэн байна.
Сэтгүүлч Коди Уэддлийг Венесуэлийн эрх баригчид Каракаст баривчилсан тухай “Fox News” суваг урьд нь мэдээлжээ. 2014 оноос хойш Венесуэлийн нийслэл хотод хараат бус сэтгүүлчийн хувиар ажиллаж байгаа 29 настай Уэддл тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог Каракаст саяхан буцаж ирснийг сурвалжлахад оролцсон байна. Тус суваг мөн Уэддлтэй хамтран ажилладаг Карлос Камачог баривчилсан гэж Венесуэлийн Сэтгүүлчдийн холбооны мэдээллээс иш татан уламжилжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.