Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд яг одоо ном хурж байна.  Номын нэр "Лхам бурханы Мамо туган". Уг номыг муу муухай бүхнийг зайлуулж, сайн цагийг дуудах ерөөлтэйгөөр эртнээс уншиж ирсэн лхам сахиусны үүднээс хурж буй.

Энэ үеэр хөл хорионы журмыг баримталж сүсэгтэн олныг оруулахгүй.

Aюулт өвчин Covid-19 Монгол оронд бодитой илэрсэн энэ үед бүх нийтээрээ залбирч буян хураахыг уриалж байна хэмээн төв гандантэгчинлэн хийдийн хуудаст бичжээ.