Дотор сэртхийлгэм дараах бичлэгт эмч нар хүний нүднээс эрвэгнэсэн урт хорхойг авч хаяж байгааг дүрсжүүлэн харуулжээ.


Энэтхэгийн нэгэн иргэн  нүд нь зовиурлан, загатнасны улмаас тусламж авахаар эмнэлэгт очжээ.

Эмч нар түүний нүдэнд 15 см-ийн урттай шимэгч байсныг олж хараад маш их гайхширсан байна. 60 настай Карнатака гэх нэртэй баруун муж улсын иргэнд дэлгэрэнгүй шинжилгээ хийхэд түүний цусанд мөн хорхой илэрчээ.

Тэрээр уг хорхой нүдэнд нь хэрхэн орсоныг мэдээгүй ба шинжээчдийн үзэж байгаагаар шумуул хазсанаас тус хорхойн өндөг нь түүний биенд дамжсан байна.

Ойролцоогоор Төв Африк  болон  Өмнөд болон Төв Америк, Азид тивд нийт 120 сая орчим хүн тус хорхойн халдварыг авсан байдаг боловч нүдэнд олдох нь ховор тохиолдол гэнэ. Тус өвчтөний эмчийн хэлж буйгаар хорхойг яаралтай нүднээс нь салгаагүй бол хараагаа бүр мөсөн алдах эрсдэлтэй байсан аж.


Эх сурвалж: www.dailymail.co.uk