АНУ руу зорчихоор виз мэдүүлэх хүн бүр сүүлийн таван жилийн хугацаанд ашигласан сошиал медиа хуудасны дансны нэр, имэйл хаяг, утасны дугаараа Төрийн департаментийн бодлогын дагуу өгөх болно гэж мэдээлжээ.

Шинэ бодлого нь бизнесийн эсвэл боловсролын виз авахыг эрэлхийлж буй 15 сая орчим иргэнд нөлөөлөх төлөвтэй байна.

Департментын хэлснээр 2018 оны 3 дугаар сард анх санал болгосон өргөдөл гаргагчдаас нэмэлт мэдээлэл авах тухай заалт нь "өргөдөл гаргагчдыг сонгон шалгаруулах үйл явцыг бататгаж, тэдний хэн болохыг нотлох болно" гэж Associated Press мэдээлэв.

Дипломат болон албан ёсны шалтгааны улмаас уг шаардлагаас чөлөөлөгдөөгүй тохиолдолд өргөдөл гаргагчид нь таван жилийн хугацаанд хэрэглэсэн утасны дугаар, имэйл хаяг, олон улсад аялсан аяллын мэдээлэл, гэр бүлийн гишүүд террорист үйл ажиллагаанд оролцож байсан эсэх зэрэг мэдээллийг мэдүүлэх шаардлагатай болно.

Шинэчлэгдсэн маягтууд нь хамгийн түгээмэл сошиал медиа сүлжээний мэдээллийн тавцанг багтаасан бөгөөд сүүлийн таван жилийн турш ашигласан хэрэглэгчийн дансны мэдээллийг өгөхийг шаарддаг. Өргөдөл гаргагч нь маягтанд ороогүй платформ дээрх сошиал медиа дансуудыг нэмэлт хүснэгтэд өгөх боломжтой .

“Үндэсний аюулгүй байдал нь бидний хувьд хамгийн эрхэм бөгөөд жуулчид болон АНУ-д цагаачлагч бүх хүн өндөр түвшний аюулгүй байдлын шалгалтыг дамжих болно” хэмээн төрийн департментаас мэдэгдсэн байна.



Эх сурвалж: nextshark.com