peak.mn
02 сарын 21, 2019
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Холбооны хурал буюу парламентдаа өнгөрсөн лхагва гарагт тавьсан илгээлт 1 цаг 27 минут үргэлжилжээ.
Гэр бүлийг дэмжих хүрээнд
Ядууралтай тэмцэх хүрээнд
· Ядууралтай тэмцэхийн тулд нийгмийн гэрээнүүдийг ажил хэрэг болгохыг В.Путин санал болгожээ. Иймэрхүү гэрээнд иргэдэд ажил хөдөлмөр эрхлэх, мэргэжил дээшлүүлэхэд нь улс дэмжлэг үзүүлэх, гэр бүлүүдэд аж ахуй эрхлэх, хувийн жижиг бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, зохих хөрөнгө олгохыг тусгасан байдаг аж.
· 2000 онд нэн ядуу хүний тоо 40 сая гаруй байсан бол одоогоор энэ тоо 19 сая болтлоо буурсан байна.
Эрүүл мэндийн салбарт
· Үндэсний төслийн хүрээнд хавдрын өвчлөлтэй тэмцэхэд 1 их наяд рублийг зарцуулна.
· 800 мянгаас 1 сая орчим хүнд үзүүлэх шаардлагатай хөнгөвчлөх тусламжийг хөгжүүлэх ажлыг яаравчлах зорилт тавьжээ.
· 2020 он гэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээг бүх бүс нутагт хүртээмжтэй болгохыг зорьжээ.
· “Орон нутгийн эмч” хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн насны хязгаарлалтыг цуцлахыг санал болгожээ.
· 3 жилийн дотор эрүүл мэндийн салбарт цахим системийг бүрэн нэвтрүүлнэ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настай, хүүхэдтэй хүмүүст олон цаг дараалал үүсгэн зогсох, утга учиргүй бичиг цаас цуглуулах шаардлагагүй болно” хэмээн В.Путин ярьсан байна.
Боловсролын салбарт
· 2020 оноос “Орон нутгийн багш” хөтөлбөрийг нэвтрүүлэхийг В.Путин санал болгожээ. Хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой багш нар 1 сая рублийг авах боломжтой аж.
· 2021 оны сүүлч гэхэд Оросын бүх дунд сургуульд өндөр хурдны интернеттэй болно хэмээн В. Путин хэлсэн байна. Түүнчлэн хоёр жилийн дараа бүх сургуулийг сургалтын орчин үеийн шаарлагад нийцүүлэхийг зорьж байна.
Байгаль орчин, хог хаягдлын тухайд
· 2024 он гэхэд асуудалтай байгаа бүх хогийн цэгүүд дэх хог хаягдлыг дахин боловруулсан байх шаардлагатай. Түүнчлэн 30 томоохон хогийн цэгүүдийг хаах болно гэжээ.
· Хог хаягдлыг боловсруулалт, төрөлжүүлэлтийн хувь хэмжээг 9-60 хувь болгон нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн В.Путин мэдэгджээ.
Эдийн засгийн тухайд
· 2020 он гэхэд хөрөнгө оруулалтын өсөлт 6-7 хувь байх ёстой гэж В.Путин мэдэгджээ.
· 2021 онд ОХУ-ын эдийн засгийн өсөлт 3-аас дээш хувьтай байх ёстой.
· Засгийн газар болон Төв банк инфляфийн зорилтот түвшинд хүрэх шаардлагатай.
· Түүнчлэн энэ онд цахим эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулахыг үүрэг болгосон байна.
· Хувиараа бизнес эрхлэх эрх чөлөөнд саад учруулж буй бүхнээс зайлсхийхийг хүсчээ.
Гадаад бодлогын тухайд
· “Америкийн түншүүд Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс дангаар гарах үндэслэл гаргахын тулд ОХУ-ыг зохиомлоор буруутгахын оронд үнэнээ хэлэх хэрэгтэй байсан юм. АНУ гэрээнээс гарахын тулд ОХУ-ыг зохиомлоор буруутгасан” хэмээн В.Путин онцлон тэмдэглэсэн байна.
· Аюул нүүрлэж болзошгүй тохиолдолд Орос улс зөвхөн АНУ-ын дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудын байрлуулж буй улсуудад зэвсгийг чиглүүлээд зогсохгүй АНУ-д ч мөн адил байх болно.
· Оростой улс төр, эдийн засгийн хэвийн харилцааг сэргээх бодитой алхмуудыг Европын Холбоо авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна хэмээн В.Путин илэрхийлсэн байна.
· Түүнчлэн Энэтхэг болон Хятад улстай өрнүүлэх харилцааны нөөц бололцоог нээхэд ихээхэн анхаарал хандуулна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.